Saturday, October 10, 2026

Швейцарын холбооны улсаас хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө

Date:

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 6 ширхэг зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурри болон ЭМЯ, хүлээн авагч аймгуудын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов. Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож Швейцарын Холбооны Улсаас 2021 онд эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгслийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэд хэдэн удаа олгосонд талархал илэрхийлэн, өмнө хүлээн авсан тоног төхөөрөмж, хэрэгслийг манай улсын эмнэлгүүд эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж олон хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.  Мөн тэрээр энэ удаагийн тусламжаар олгож буй 6 ширхэг зөөврийн рентген аппаратыг КОВИД-19 халдварын тархалт өндөр буй хөдөө орон нутгийн эмнэлэгт олгох болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал, Ерөнхий консул, доктор Стефани Бурри хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлон энэхүү үзүүлж буй тусламж нь 2 улсын найрсаг дотно харилцааг улам бэхжүүлж байгааг мэдэгдлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...