Saturday, October 10, 2026

УИХ-ын гишүүн асан Д.Ганболд Улаанбаатар хотын ерөнхий менежер болжээ

Date:

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ. Хотын Ерөнхий менежер асан Т.Гантөмөр тэтгэвэртээ гарч буй тул ийн шинээр томилгоо хийсэн байна. Өнөөдөр тамгаа гардан авсан Ерөнхий менежер Д.Ганболдын хувьд 2016-2020 оны УИХ-ын гишүүнээр Чингэлтэй дүүргээс сонгогдон ажилласан юм.

Тэрбээр Улаанбаатар хотын Налайх районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлжээ. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй ч санхүүгийн салбарт олон жил ажилласан энэ эрхэм 1987-1988 онд Улаанбаатар хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч, 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч, 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...