Friday, October 9, 2026

2021 оны дэлхийн цаг уурын төлөв байдлын тухай завсрын тайлан гаргажээ

Date:

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний 26 дугаар чуулга уулзалт Шотландын Глазго хотноо эхэлж байна. Энэ үеэр дэлхийн цаг уурын  байгууллагаас “2021 оны дэлхийн цаг уурын төлөв байдлын тухай” завсрын тайлан гаргаснаа танилцуулжээ. Уг тайланд, энэ оны есдүгээр сарын эцэс хүртэлх уур амьсгалын талаарх мэдээлэл, тоо баримтыг багтаасан бөгөөд үүнд температур, эрс тэс цаг агаар, далайн температур ба хүчиллэгийн хэмжээ, далайн түвшний өсөлтийн байдал, далайн мөс, мөсөн голын нөхцөл байдал зэрэг  уур амьсгалын гол зангилаа үндсэн үзүүлэлтийг тусгажээ.

Мөн уг тайланд уур амьсгалын өөрчлөлт нь хүнсний аюулгүй байдал, дүрвэгсэд, экосистем зэрэг нийгэм, эдийн засгийн асуудалд хэрхэн нөлөөлж байгааг онцолсон байна.

Дэлхийн цаг уурын  байгууллага мэдэгдэхдээ, агаар мандал дахь хүлэмжийн хийн хуримтлал, цаг агаарын дулаарал зэрэг нь дэлхийг тодорхойгүй нөхцөл байдал руу түлхсэн бөгөөд энэ нь одоо болон ирээдүй хойч үед маш их сөрөг нөлөө үзүүлэх болно гэжээ. Уг тайланд мөн, 2020 онд дэлхийн хүлэмжийн хийн агууламж дээд цэгтээ хүрч, аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад нүүрстөрөгчийн давхар исэл 149, метан 262, азотын ислийн агууламж 123 хувиар их байсан бөгөөд энэ өсөлт 2021 онд мөн үргэлжилснийг дурджээ.

Тайланд, дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж, ноцтой асуудал тулгараад байгааг онцолжээ. Тухайлбал далайн дээд хэсгийн 2000 метрийн гүн дэх усны температур эрс дулаарсан нь “шинэ дээд амжилт” тогтоосон байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...