Friday, October 9, 2026

12 настай шатарчин монгол хүү сонирхогчдын дэлхийн дэд аварга боллоо

Date:

Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөж буй сонирхогчдын ДАШТ-д манай улсаас 5 тамирчин өрсөлдсөн билээ. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд Монгол Улсын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Наранболдын Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын Дэлхийн дэд аварга боллоо.

Улс, эх орныхоо нэрийг цар тахалтай хүнд үед өндөрт өргөж, нийт Монголын шатрын ертөнцийг баярлуулахын сацуу Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээж, их амжилтын эзэн болж буй Н.Содбилэгт болон түүний эцэг эх, дасгажуулагч Их мастер С.Билгүүн болон нийт дэмжигчдэд нь Монголын шатрын холбоо халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Түүнчлэн, 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас 5 оноогоор 29-р байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчдаас 5,5 оноогоор 10-р байр мөн М.Мандухай 5 оноогоор 17-р байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 35 шатарчдаас 3,5 оноогоор 29-р байр тус, тус эзэлж амжилт дүүрэн оролцжээ. Баг тамирчид маань 10 дугаар сарын 27 -ны өдөр 22:40-д эх орондоо ирэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...