Friday, October 9, 2026

Монголын үндэсний музей “Монголын эзэнт гүрэн” танхимдаа дижитал технологи нэвтрүүллээ

Date:

Монголын Үндэсний музей “Монголын эзэнт гүрэн” танхимдаа 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) технологийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж дижитал танхимын үйлчилгээг үзэгчиддээ толилуулах нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлэхдээ, “Дэлхийн музейнүүд үзүүлэг, үзэсгэлэнгээ виртуал, дижитал технологид шилжүүлж цахим шилжилт хийж байгаа. Бид музейнхээ байнгын үзүүллэгийн IV танхим “Монголын эзэнт гүрэн” танхимын үзмэрүүдийг Зэв контентийн интерактив контенттой хослуулан шинээр дэглэн үзэгчиддээ бэлэг болгон барьж байна” гэлээ.

“Монголын эзэнт гүрэн” байнгын үзүүллэгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворуудад тулгуурлан “Мифокс анимейшн” студийн хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэжээ.

Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж байна.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан энэхүү үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...