Friday, July 31, 2026

Явган хүний зам хааж хашаа барьсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов

Date:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болжээ. Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлсэн юм байна.

Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Улаанбаатар пропертиз” компанид бид өмнө нь дөрөв, зургаадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Одоогийн энэ хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан юм.  Иймд шаардлага хүргүүлж, тухайн компани шинээр хашаа барьсан. Ингэхдээ хашаагаа нийтийн эдэлбэр газарт хэтрүүлэн барьсан байна. Тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээв.

НМХГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. Отгонцэнгэл “НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлд хашаа, хайс барих, буулгах журам бий. Энэ журмын дагуу тухайн барилгын компани Хот байгуулалт, хөгжлийн газраас аюулгүй байдлын болон барилгын түр хашаа барих зөвшөөрөл авах ёстой. Тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлэн, хэрэв зөрчлөө арилгахгүй бол торгуулийн арга хэмжээ авч, мөн газрыг албадан чөлөөлж болно” гэлээ.

“Улаанбаатар пропертиз” компанийн хувьд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны 12:00 цаг гэхэд түр барьсан хашаагаа татахаа мэдэгдсэн байна. Ташрамд дурдахад нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...