Friday, October 9, 2026

“С.Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг” хос боть хэвлэгджээ

Date:

“С.Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг” хос ботийн нээлт өнөөдөр МУБИС-ийн төв байранд боллоо. Монголд анх удаа зохиолчийн хэлний толь бичиг хос боть ийнхүү хэвлэгдэн уншигчид, эрдэмтэн судлаачид, суралцагчдын гар дээр очиж буй нь оюуны ертөнцийн баярт үйл явдал юм. Толь бичгийн зохиогчдын багт МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний багш, доктор Р.Сарангэрэл, ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Т.Пүрэвсүрэн, Ерөнхий редактораар Монгол судлалын төвийн эрхлэгч, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, Техник редактораар МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний ангийн 2019 оны төгсөгч Г.Пүрэвсүрэн, Д.Оюунаа нар ажиллажээ.

Толь бичиг гэдэг иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд хамгийн чухал анхан шатны гарын авлага, ширээний ном байдаг. Монголын шинэ үеийн уран зохиолчдын томоохон төлөөлөл болж, “Уянгын өгүүллийн мастер” хэмээн судлаач шүүмжлэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт зохиолчийн үгийн утгыг судалж, Монголын утга зохиолын хэлийг хэрхэн баяжуулан хөгжүүлснийг баримттайгаар судлан гаргаж тайлбарласнаараа энэхүү толь бичиг анхдагч бөгөөд үнэ цэнтэй болжээ. Манайд өмнө нь ийм толь бичиг гараагүй байсан юм. “С.Эрдэнийн зохиолын хэлний толь бичиг” хоёр боть бүтээлийг МУБИС-ийн төслөөр санхүүжүүлсэн бөгөөд тус сургууль үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд хэвлэн гаргажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...