Friday, October 9, 2026

Хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 118 хэргийг хянажээ

Date:

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянаж танилцан, 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хааж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэн, 31 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад хэргүүдийг шуурхай шалгуулж дуусгахад анхаарч ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...