Friday, July 31, 2026

“Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын барилгын ажлын гүйцэтгэл 55 хувьтай байна

Date:

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөөгөө хэлэлцэн дүгнэжээ.

Тус компанийн 2020 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт 93 хувьтай бөгөөд ТУЗ-өөс хангалттай сайн гэж дүгнэсэн байна. Манай улс 2025 онд Олон улсын залуучуудын “Ногоон наадам”, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Эдгээр наадмыг зохион байгуулахад шаардлагатай барилга байгууламж барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалтыг “Улаанбаатар спорт менежмент” ХК хариуцан ажиллаж байгаа. Хан-Уул дүүргийн VIII хороонд нийт 8 га талбайд барьж буй “Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын төвийн барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг байгууламж нийт 10.000м/кв талбайтай, гурван блокоос бүрдэх юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материалын татан авалт удааширсан ч энэ ондоо багтаан спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буй аж.

Спорт цогцолбор ашиглалтад орсноор Үндэсний шигшээ багийн тамирчид орчин үеийн стандарт шаардлага хангасан зааланд бэлтгэл хийх, олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн уралдаан зохион байгуулах, Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаараа спортоор хичээллэх боломжтой болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...