Friday, October 9, 2026

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

Date:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ривер хиллс” хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг  км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  эхлүүлээд байна.

Авто замын трасст өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүллээ. Авто замын газар шорооны ажил буюу замын далангийн дүүргэлтийн ажлыг хийж, төслийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...