Friday, July 31, 2026

Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Date:

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 08:00-20:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Өөрчлөлт орж буй чиглэлүүд

  1. Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
  2. Ч:2 Шархад – МУБИС – 3,4-р хороолол
  3. Ч:3 Зүүн салаа – Халдварт
  4. Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
  5. Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
  6. Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
  7. Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
  8. Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
  9. Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
  10. Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
  11. Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
  12. Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
  13. Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
  14. Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
  15. Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
  16. Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
  17. Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
  18. Ч:47 Орбит-Ард кино театр
  19. Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
  20. Ч:50 Улаанхуаран – Мишээл
  21. Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
  22. Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
  23. Ч:53 Яармаг-АРД кино театр
  24. Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
  25. Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
  26. Ч:58 Мишээл-3,4 хороолол
  27. Ч:59 ХМК – Офицеруудын ордон
  28. Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
  29. Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
  30. Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
  31. Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
  32. Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
  33. Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
  34. ХО:2 Шарга морьт-Дүнжингарав
  35. Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
  36. Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...