Saturday, August 1, 2026

ЭТТ бондын 2 дахь шатны арилжааны захиалга эхэллээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч 4 дүгээр сард томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. 

ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Харин хоёр дахь шатны захиалга өнөөдөр эхэлж байна. 2 дахь шатны захиалга 08 дугаар сарын 25-ны өдөр хаагдах бөгөөд энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалах юм.

Төгрөгийн бонд: нэгжийн үнэ 100.000₮, хүү 10%, хугацаа 36 сар

Долларын бонд: нэгжийн үнэ 100$, хүү 5.8%, хугацаа 24 сар

Энэхүү бонд нь ам.доллараар гарч байгаа тул ханшийн уналтын эрсдэлгүй бөгөөд ам.долларын бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр хүүтэйгээрээ давуу талтай.

Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

ЭТТ Бондын арилжаанд оролцохын тулд та Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг брокерийн компанийг сонгон үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Үүний дараа тухайн үнэт цаасны компанийн брокерийн заавраар мөнгөн дүнгээ байршуулснаар захиалга баталгаажна.

Хэрэв та 1072  хувьцааны ногдол ашиг авахаар аль нэг үнэт цаасны компанид данс нээлгэсэн бол тухайн дансаараа бонд худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1072 /1/ утаснаас лавлаарай.

Тэргүүлэх андеррайтер: 

Дэлгэрэнгүй: https://bdsec.mn/trade/ETTBond/

Онлайнаар захиалга өгөх: https://dbx.bdsec.mn

Үнэт цаасны данс нээх: https://dbx.bdsec.mn/mn/create/acc

Мэдээлэл зөвлөгөө авах утас: 7555-1919 Ажлын өдрүүдэд 08:00 – 17:00

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...