Friday, October 9, 2026

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн МАК ХХК-тай хамтран ажиллахаар боллоо

Date:

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн “Монголын Алт” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд эх орны эрдэс түүхий эд, элс, шаврын шинж чанар, технологийн судалгааг тус хүрээлэнгийн эрдэмтэд өөрсдийн лабораторидоо явуулж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нараар ахлуулсан албаны төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сард ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд зочилж, лабораториудын үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу, материал судлалын салбарын эрхлэгч, доктор (PhD) Г.Сэвжидсүрэн, төслийн удирдагч, доктор (PhD) П.Алтанцог нар Наноматериалын судалгааны лаборатори, Шил, шилэн бүтээгдэхүүний лаборатори, Аналитик лабораториудын багаж тоног төхөөрөмж, судалгааны ажлын үр дүнг танилцуулсан байна. Энэхүү уулзалтын үр дүнд хоёр байгууллага хамтран ажиллахаар болж өнөөдөр гэрээгээ албан ёсоор үзэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...