Wednesday, June 25, 2025

Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг цаг үеийн асуудлаар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийж байна. Цаашид энэ хурлыг тогтмол зохион байгуулж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх юм.

Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар тодотголоо. Мөн тэрбээр “Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд  жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээв. Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Хотын дарга мөн барилга, байгууламж, замын норм, нормативыг сүүлийн 15 жил шинэчлээгүй. Энэ нь эргээд түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дорвитой арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Төрийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хотод иргэдийг бухимдуулсан олон зүйл байна. Эдгээрийг нэг сар, нэг жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Үе шаттай асуудлыг шийднэ” хэмээв. Мөн нийслэлийн удирдлагын баг болоод албан тушаалтнуудад авлигаас ангид байх шаардлага тавьж байгаагаа онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг AI ашиглан илрүүлнэ

Нийслэлийн “Теле камерийн нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын...

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.23) Улсын...

“Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг...

Т.Анужин: Бих эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ таньж мэдмээр байна

“Эх оронч сурагч” хөтөлбөрт бүртгүүлж тэнцсэн хүүхдүүд "Хөдөлмөр" зусланд...