Friday, October 9, 2026

О.Цогтгэрэл: Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын ялах зорилгогүй, наймаалцагч нам гэх хоршлыг хүлээн зөвшөөрөхгүй

Date:

АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хаягласан “Уриалга” гэсэн албан бичгийг энэ сарын 17-нд гаргажээ. Нэг АН-ын дарга О.Цогтгэрэлд нөгөө АН-аас нь уриалга очсон гэсэн үг. Уг албан бичигтэй холбогдуулан эрхэм гишүүн удахгүй болох УИХ-ын нөхөн сонгуулийн талаарх байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “АН-аас гэх хаягтай эзэн биегүй, гарын үсэггүй албан бичгийг “УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд” гэж хандан ирүүлжээ. Миний хувьд байр суурь тодорхой. “Ардчилсан намын дүрмийн хүрээнд бүх гишүүдээсээ сонгогдож, Их хурлаар батламжлагдсан, Дээд шүүхээр баталгаажаагүй байгаа дарга”-ын хувьд ярилцъя гэвэл уриалгыг нээлттэй хүлээн авч оролцоно. Харин “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон АН-ын дарга асан С.Эрдэнэ нарын ялах зорилгогүй, наймаалцагч нам гэх хоршлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ АН-ын нэрийн өмнөөс дүрмийн дагуу дэвших аливаа нэр дэвшигчийг дэмжиж ажиллах” байр сууриудыг АН-ын төлөөллийн төв байгууллагад удахгүй илэрхийлнэ” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...