Friday, October 9, 2026

Баянбүрдийн тойрог орчмын замыг хэсэгчлэн хаана

Date:

Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийх болсонтой холбогдуулан тойрог орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар боллоо. Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтийн ажил 2021 оны наймдугаар сарын 16-ны 23:00 цагаас наймдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал,  

2021 оны наймдугаар сарын 16-ны 23:00 цагаас наймдугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл /Зураг1/

2021 оны наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас наймдугаар сарын 21-ний 23:00 цаг /Зураг2/

тус тус тойрог орчмын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно. Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэх байсан ч Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтийн ажилтай уялдуулан хоёр байршилд шинээр 460 метр урт борооны ус зайлуулах шугамын ажил хийх болсонтой холбогдуулан хойшлоод байсан юм. Авто замын зорчих хэсэг дэх борооны ус зайлуулах шугам хоолой болон шүүрт худгуудын угсралтын ажлууд хийгдэж дууссан. Мөн 1100 метр урт авто замын хашлагыг сольж, асфальт бетон хучилт хийх бэлтгэл ажил хангагдаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...