Friday, October 9, 2026

Үерийн улмаас эвдэрсэн замын 70 хувийг сэргээн засчээ

Date:

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10 хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар борооны үерийн улмаас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Увс, Төв гэсэн 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс, улсын чанартай  16 чиглэлийн 7.2 км авто зам, түүний дагуу байрших 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүссэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрсэн, сэтэрсэн, үерийн усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварлаад байна.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж, “Дорноговь-АЗЗА”, “Орхон-АЗЗА”, “Хархорин-АЗЗА”, “Говь-Алтай-АЗЗА”, “Өвөрхангай-АЗЗА”, “Эрдэнэсант-АЗЗА”, “Архангай-АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Увс-АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Төв АЗЗА” ТӨХК, “Их богд зам”, “Даш зам” ХХК зэрэг зам хариуцагч байгууллагууд сэргээн засварлах арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...