Friday, October 9, 2026

Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлыг анх удаа үнэлнэ

Date:

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд өнөөдөр ажиллажээ. Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ 325 сургуулийн 1-2 бүлгийг хамруулж, 24 мянган суралцагчаас түүврийн аргаар судалгааг авах юм.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж буй нь дараах зорилготой.

-Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх

-Сургуульд шинээр элсэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтоох

-Багш сурагчаа таньж мэдэх, түүнд тохирсон арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх

-Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, ахиц амжилтыг бодитой тайлбарлах, мэдээлэх.

Энэхүү судалгааны үр дүнд бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөмж боловсруулах юм. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна ерөнхий боловсрол болон дээд боловсролын чанарын үнэлгээг мөн хийнэ. Цаашлаад багш, сургалтын байгууллагын боловсролын үнэлгээг хийхээр төлөвлөж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвийг чадавхжуулж байж боловсролын салбарын шинэчлэлийг хийнэ гэдгийг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...