Friday, October 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” бондын 2 дахь шатны арилжааны захиалга ирэх долоо хоногт эхэлнэ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч дөрөвдүгээр сард томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан билээ. 

ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг арилжаанд давхардсан тоогоор нийт 970 иргэн, аж ахуйн нэгж оролцож 2.755.639 ширхэг захиалга хийсний дагуу 347.7 тэрбум төгрөг, банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг, нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг амжилттай бүрдүүлсэн.

Бондын хоёр дахь транчийн захиалга наймдугаар сарын 16-25-ны өдрүүдэд явагдах бөгөөд энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалах юм. Энэхүү бонд нь ам.доллараар гарч байгаа тул ханшийн уналтын эрсдэлгүй бөгөөд ам.долларын бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр хүүтэйгээрээ давуу талтай.

Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...