Tuesday, June 24, 2025

Ц.Бямбажав 55-р байрт орлоо

Date:

Олимпийн наадмын сүүлчийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдлаа. Тэсвэр тэвчээр, шандас шалгасан энэхүү гараанд 106 тамирчин өрсөлдөхөөр гараанаас гарав. Өмнөх өдөр нь явагдсан эмэгтэйчүүдийн марафоныг хэт халуунаас болж нэг цагаар урагшлуулсан. Харин эрчүүдийн тэмцээний цагт өөрчлөлт орсонгүй, хуваарьт цагтаа явагдлаа. Уралдаан болж байх үед Саппород 27 градус орчим халуун байв. Гэхдээ салхитай байсан нь тамирчдыг уралдахад дэм болж байлаа.

Энэхүү уралдаанд Монголын хоёр тамирчин хурд сорьсноос Ц.Бямбажав 2 цаг 21 минут, 32 секундын амжилтаар 55-р байрт орлоо. Энэ нь түүний хувьд улирлын шилдэг амжилт нь болж байна. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 32 дахь км-ээс замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй. Энэ өдөр нийтдээ 30 тамирчин уралдааныг дундаас нь орхижээ.

Ингээд дүн гарахад Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2:08.38 амжилтаар түрүүлж, Риогийн Олимпийн аварга цолоо хамгаалав. Тэрбээр Афины Олимпоос хүрэл, Бээжингээс мөнгөн медальтай ирсэн бол сүүлийн хоёр Олимпод дараалан түрүүлж байна. Мөнгөн медалийг Сомали гаралтай Нидерландын гүйгч Абди Наигийе хүртлээ. Тэрбээр Риогийн Олимпод 11-р байр эзэлсэн бол Токиод дутуугаа гүйцээж, Олимпийн медальтан болж чадав. Сонирхуулахад, Абди Кенид бэлтгэл сургуулилтаа базаадаг аж. Хүрэл медалийг мөн л Сомали гаралтай Бельгийн гүйгч Башир Абди хүртсэн. 1500, 3000, 5000, 10000 метр болон марафон гээд холын зайн гүйлтийн бүх л төрөлд хурд сорьдог тэрбээр анхны том амжилтаа гаргасан нь энэ юм.

Эрэгтэй марафоны дүн

Элиуд Кипчоге (Кени) – 2:08.38

Абди Нагийе (Нидерланд) – 2:09.58

Башир Абди (Бельги) – 2:10.00…

55.Ц.Бямбажав (Монгол) – 2:21.32

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг AI ашиглан илрүүлнэ

Нийслэлийн “Теле камерийн нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын...

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.23) Улсын...

“Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг...

Т.Анужин: Бих эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ таньж мэдмээр байна

“Эх оронч сурагч” хөтөлбөрт бүртгүүлж тэнцсэн хүүхдүүд "Хөдөлмөр" зусланд...