Saturday, August 1, 2026

Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар дагаж барилдахаар боллоо

Date:

Өнөөдөр зодоглосон манай хоёр бөх болох Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд дийлдсэн. Тэгвэл Японы хоёр бөх финалд шалгарснаар манайхан дагаж барилдах боломж гарч ирлээ. Эрчүүдийн 65 кг-д барилдсан Т.Отогуро шөвгийн наймд Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг хүнд барилдааны эцэст 3:2-оор ялан финалдсан юм. Т.Тулга маргааш түүнд хожигдсон Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулна.

Харин Ц.Намуунцэцэгийг буулгаж авсан Ю.Сусаки тэр эрчээрээ Эквадорын Л.Иепс, Азербайжаны М.Стадник нарыг нэг ч оноо алдалгүй оноогоор цэвэр ялж, финалдлаа. Ингэснээр Ц.Намуунцэцэг түүнд хожигдсон хоёр болох Иепс, Стадник нартай медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна. Тэдний дагах барилдаан маргааш 17.45-д эхэлнэ. Өнөөдрийн хувьд таван барилдааны дараа М.Лхагвагэрэл Олимп, дэлхийн аварга Т.Акгюльтэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин 20 цагийн орчимд Б.Болортуяа Камеруны бөх Т.Эссомбетэй хүрлийн төлөө барилдах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...