Friday, October 9, 2026

Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулсны дараа импортолно

Date:

Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэх шаардлагатай гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас анхаарууллаа. Тус газраас түргэвчилсэн оношлуурын импорт, худалдаанд хяналт шалгалт хийж дууссан байна.

Уг хяналт, шалгалтын ажлын дүнд үндэслэн Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт оношлуурын бүртгэлд бүртгэгдээгүй оношлуур худалдаалахыг хориглох, оношлуурын бүртгэлд бүртгэх, импортын хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн Сайдын “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-д заасан бүртгэлийн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд оношлуурыг бүртгэх албан шаардлагыг хүргүүлжээ. Иргэдэд гар дээрээс баталгаагүй түргэвчилсэн оношлуур авахгүй байхыг мөн анхааруулж байна. Сүүлийн үед түргэвчилсэн оношлуурыг лицензгүй, каргогоор оруулж ирж худалдаалж буй хувь хүмүүс олон гарч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...