Friday, October 9, 2026

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

Date:

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөсөн.

Мөн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долдугаар сарын 23-26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Улмаар инженер, техникийн 10 ажилтан болон 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр 7903 ам метр талбайд өнгө хучилт, 400 ам метр орчим талбайд авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Ийн авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18:00 цагт нээв. Баруун 4 замын засварын ажлыг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...