Friday, October 9, 2026

Сайд З.Мэндсайхан Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Date:

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин болон тус элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дүгнэн ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Франц хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар нь импортолж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж ажилласан.

Уулзалтын үеэр З.Мэндсайхан сайд Францын хүнсний тусламжийн сангийн хүрээнд олгодог бичил зээл нь хөдөө орон нутгийн малчин өрхүүдэд чухал түлхэц болж байдгийг цохон тэмдэглэлээ.

“Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх (STDF/PG/534)” төслийг  Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт худалдаа хөгжлийн байгууллагын /сан/ санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэхэд чухал үүрэг гүйцэтгэн дэмжлэг үзүүлж ирсэн элчин сайдад талархлаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн Монгол орны онцлог бүтээгдэхүүн болох чацарганыг газар зүйн заалтад бүртгүүлэх чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахаар тохиролцлоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Филипп Мэрлин хоёр улс хоорондын дипломат харилцааны түвшинг ахиулах, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласныг үнэлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Монгол улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...