Friday, October 9, 2026

Сэлэнгийн Ерөөд газар хөдөлжээ

Date:

Өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн 09:12 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 км-т 5,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.

Энэ он гарсаар ийнхүү газар хөдлөлтийн чичиргээ нийслэл хотод хэд хэдэн удаа мэдрэгдсэн юм. Тухайлбал, нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх тосгоны орчимд хүчтэй газар хөдөлсөн нь Улаанбаатарт мэдрэгдсэн. 

Хамгийн сүүлд уржигдар буюу долдугаар сарын 20-нд  Хөвсгөл аймагт хоёр удаа газар хөдөлжээ. Тодруулбал,  Ханх сумын Хороо багийн  Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун зүгт 32 км-т, 7 дугаар сарын 20-ны 12.00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Мөн Бүрэнтогтох сумын Тээл багийн Ялбаганат гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 23 км-т 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 19 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...