Thursday, October 8, 2026

Хөрөнгийн биржид 221.7 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Date:

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 33 ХК-ийн 769,618 ширхэг хувьцааг 221.7 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” (BNG+9.99%) болон “Шивээ овоо” ХК (SHV+6.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” (UID-8.73%) болон “Эрдэнэс таван толгой” ХК (ETTM-8.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 34,481 нэгж эрхийг 7.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 үнэт цаасыг 920 мянган төгрөгөөр, багцын арилжаанд нийт 5,971 үнэт цаасыг 596.9 сая төгрөгөөр тус тус арилжжээ. ТOП-20 индекс 1.34 хувиар буурч, 32565.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,920,200,381,005 төгрөг боллоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...